ээжээс минь ирсэн offline messege

өдөр хотын төвөөр явж байхдаа яагаад ч юм ээжийгээ санаад байсан юм...би ээжтэйгээ гадуур явахдаа дандаа хөтлөлцөж явдаг...хажуугаар ээжтэйгээ хөтлөлцөөд юм ярин инээлдэж өнгөрөх хүмүүс яагаад ч юм миний нүдэнд хамгийн түрүүнд тусаад байсан юм. орой ирээд мессенжерээ асаатал ээжээс оффлайн ирсэн байна...би өдөр ээжийг санаж байх үед ээж ч бас тэр үед намайг санажээ гэж бодогдлоо...

ээжээс минь ирсэн offline messege....

чи одоо жаахан хүүхэд биш. нас чинь талийлаа шүү дээ..амралтын өдрүүдээрээ гэртээ байж, өөртөө хэрэгтэй зүйлээ хийж амарч байгаарай...хайран цаг хугацааг дэмий өнгөрөөх хэрэггүй..хэл болон шинэ зүйл сурахыг бод...ээжтэйгээ хамт  эмэгтэй хүмүүсийн зүйлс ярисан шиг суух сайхан...ээжтэйгээ хамт гадуур явах бас...ээж нь одоо их л олондоо 15 жил амьдрах байх..15 ч бас урт хугацаа шүү..амьд явж чадах юм бол...ээжийнх нь дандаа бодож явдаг зүйл муу ээжийгээ байхад нь даанч бага хамт байж дээ гэж харамсан боддог юм. ээж нь ээждээ нэг ч тус хүргэж баярлуулаагүй гэж...за энэ яахав.

олон залгуур шатаад BJ.г (манай аавыг BJ гэж дуудаггын) засаадах гэснээс болж бөөн юм боллоо..эр хүн болгон уур ихтэй, ажил муутай бол энэ дэлхий дээр олон эмэгтэй хүн амьдралдаа сэтгэл дундуур явна даа.. тэгэхээр миний охин зөв хүн олж амьдралаа зохиох хэрэгтэй юм. чухам яаж гэхээр ээж нь ч бас сайн мэдэхгүй юмаа.. ямар ч байсан л олон асуудал дээр шалгах замаар, сайн дүгнэж бодох нь буруугүй болов уу гэж .......ингээд ээжийн мессеж дуусав...

ээж минь аавтай муудалцаад гомдсондоо сэтгэлээ онгойлгохын тулд охиндоо бичжээ..энэ хоёр маань тун ховор муудалцдаг байсан юм..сүүлийн үед ээж gangsta болоод байгаамаа хэхэ... хажууд нь хэлэх хүн байхгүй, сэтгэл нь давчидсан үедээ дүү бид хоёрт ингэж мессеж бичдэгийн...би ухаантай сайн аав ээжийн бор охин нь үргэлж байхыг хичээдэг...заримдаа мэдээж сайн дүн авч чадахгүй зүйлс гарнаа гарна..би та хоёртоо маш их хайртай...та хоёр минь цагаасаа эрт бор охиноосоо битгий яваарай..энийг л гуйяа...25 нас хүрсэн хэрнээ өвөр дээр нь гараал тонтогоноол эрхлээд байж байх бор охиных нь жаргал юм шүү..

Сэтгэгдэлүүд:

1. чарол (зочин) | 2008-11-26 23:33:55
ингэж сэтгэлээ онгойлгож чаддаг ээж болохымсан. Би өөрөө ч мэдэлгүй хахир хатуу зан гаргадаг.үр хүүхэд хань ижилдэээ.... ай бүү мэддээ гэж
2. UtgaGvi (зочин) | 2008-11-27 20:29:52
Saihn bolj
3. bkofuku | 2008-11-28 15:29:21
чарол: би ээжтэйгээ сайхнаас л хамаагүй найзууд шиг ярилцдаг болоод байгаа..ээж маань ч бас илэн далангуй байж чаддаг болсон.

UtgaGvi:баярлалаа
4. bunjuu (зочин) | 2008-12-01 16:41:50
ilen dalangui yarij setgelee ongoilgodog iim eej bolohiinsan. bas cham shig eejiigee ingej setgeldee baigaa zuilee helj chaddag bolgohiinsan. iim saihan oir dotno ch gehiimuu oilgoltsdog ch gehiimuu, iim haritsaatai bolhiinsan. bodoj baigaa buhnee sain ilerhiilj bichij chadahguine ee. Genet eejiigee ayagui iheer sanachlaa.
5. bunjuu (зочин) | 2008-12-01 16:41:55
ilen dalangui yarij setgelee ongoilgodog iim eej bolohiinsan. bas cham shig eejiigee ingej setgeldee baigaa zuilee helj chaddag bolgohiinsan. iim saihan oir dotno ch gehiimuu oilgoltsdog ch gehiimuu, iim haritsaatai bolhiinsan. bodoj baigaa buhnee sain ilerhiilj bichij chadahguine ee. Genet eejiigee ayagui iheer sanachlaa.
6. numka (зочин) | 2008-12-02 16:08:23
найзууд шиг байдаг ээж охидыг харахад сайхан харагддаг ч...аль аль нь яг жинхнээсээ хамаг зүйлээ ярилцдаг хүмүүс нь тун ховор байдаг байхаа. европчууд л хамаагүй байдаг байх...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog