миний сүүлд үзсэн япон дино..нэг орой бүх ажилаа хаяаад утсаа салгаад өрөөгөө нам түгжээд сууж үзсэн дино..ийм тэнэг хэрнээ гоё хайртай учирдаг ч болоосой хэхэхэ..гэхдээ надаа ч таарахгүй хайрааа..би чинь шулуун шудрага, нялцгануур биш болхоор нялцаганаад байх майр дургүй.
хамгийн сүүлд мэлмэртэл уйллаа..Макото нүдний шилтэй даруухан охин шинэ сургуульд ирнэ. түүнд ямар ч найз байхгүй. харин Шизүрү гээд царайлаг зураг дардаг залуутай санаандгүй танилцаж найзууд болж улмаар нэг байранд хамт амьдарана. бас Макотод зураг дархыг зааж өгнө.. ингээд 2уулаа хамт "даралцана" ккккк ....Макото бие муутай, хэзээ нэгэн цагт удахгүй үхэх талаар хэнд ч хэлээгүй тэгээд дээрээс нь болоогүй Шизүрүд маш хайртай болцон. төрсөн өдрөөрөө Шизүрүгээс хүссэн бэлэг нь анхны үнсэлт. бэлгээ авангуутаа маргааш нь хаашаа ч юм явчихана. ингээд хэдэн жилийн дараа АНУ-д байгаа талаар түүнээс захиа ирж Шизүрү ч NY явлаа. харин түүнийг нас барсныг мэдээгүй, ангийнх нь нэг найз энэ талаар нууж байгаад, Макото-н дарсан зургуудаар үзэсгэлэн хийсэн байлаа...маш гоё зургууд бүгд инээж баярлаж байгаа хүмүүсийн зураг...хамгийн оргил дээд талд нь хайртай залуу Шизүрүгийн зургыг төрөл төрлөөр /доор зураг нь байгаа кккк/ нь тавиад хажууд нь "ганц үнсэлт ганц амьдрал ганцхан чамайг хайрласан" гэсэн бичээс...
зураг авах хоббитой болхоор энэ кино маш их таалагдсан...
эндээс үзээрэй хүмүүсээ
http://www.mysoju.com/tada-kimi-wo-aishiteru/











Сэтгэгдэлүүд:
би хэн нэгэнд дурлаад тэр хүнийхээ үйлдэл бүрийг зурган дээр буулгахыг хүсдэг..яг энэ кино шиг
Сэтгэгдэл үлдээх: