2008/10/02 Лхагва "ахын" өдөр хэхэ
найзындаа хоноод өглөө ажилдаа гархад гоё ойрхон байдгын. ууг нь такси барьчдгын урд нь... өнөө өглөө алхаал явж байтал яагаад ч юм хажуугаар өнгөрсөн хүн болгоныг анзаарч харлаа. энэ хүн тийм хүн байх даа гэж өөрийн эрхгүй бодлоо. нэрийг нь мэпкүмаа 76 гишүүний нэг байсан байхаа, гутал нь гялтаганасан гүзээтэй агаа бас зөрлөө. над шиг өглөөг мэдэрч алхаж явсан биз.
хоёр таяг тулсан adidas ногоон ганган пүүз, ногоон дээл өмсөөд ганганыхаа эцэс дээр нь тавьчихсан эмээ шатаар гаргаад өгөөч гэлээ. надаа ч тийм гого адидас пүүз байхгүй шд...хөөрхөн эмээ байсан. хөөрхий минь нүд нь бас их муу болтой. баярлалаа хүү минь гэхийг нь сонсоод нээх сайхан болоод бас эмээг өрөвдөөд бас хайр хүрээд хамар шархирлаа...бас л над шиг сайхан өглөөг мэдрээд алхаж яваа биз...
ажлын үүд хавьцаа хажуугаар нэг машин өнгөрхдөө шигнаалдлаа..би ч тоосонгүй чигээрээ алхтал Хүүе давгүй хүүхэээн гэж ёжтой дуудхаар нь нээх давгүй хүүхэний шинж гаргаал эргээд харсан чинь танил залуу маань эгчээр наадаж дуудаж байгаам даа...хахаха...царай муутаа гэж дуудсан бол эгч харахгүй чигээрээ явах нь л дээ хэхэхэ
өглөөний агаарыг мэдэрч алхсаар байгаад 8,50-д очих ёстой хүн чинь 8,55-д очив. манай захирал Өглөөний мэнд гэнгүүтээ цагруу хараал аааааш цагаа хардаа гэдэг байгаа...би өөдөөс нь наран гэрэлтэж саран туяарахын адилаар мишээсэн тэнгэрийг мишээсэн чинь өөдөөс бас жуумалзаад гайгүйхэн өнгөрлөө шүү...
за хөөрхий нартай нарлаг налгар найртай өдөр минь эхэллээ







Сэтгэгдэлүүд:
amg@@: харин тиймээ яс яс ...тэр тусам нь би энэ долоо хоногт байнга 55д ажилдаа ирээд байгаа балай
Сэтгэгдэл үлдээх: