Цэцэгхэн хүүхэн болов уу би

Цэцэгхэн хүүхэн болов уу даа би чинь ... Ээж маань ажил дээрээ зөндөө цэцэг тарьдаг цэцэг ичээм эмэгтэй билээ ... Урд өмнө гэрт тарихаар бид нар арчиладаггүй үхүүлээд байдаг гэсэн ..

Харин одоо би яагаад ч юм цэцэгхэн хүүхэн болчихлоо .. Энд тэнд цэцэг харна, цэцэгийн дэлгүүрт орж шүлсээ гоожуулж амаа ангайлгана. Одоохондоо хэдхэн цэцэгтэй байгаа л даа. Энэ хэдийгээ сайн арчилж байгаа. Удахгүй зөндөө болгоно оо. Одоо гэртээ өсгөж байгаа хэдэн царай муут маань энэ хэд. Даанч нэрийг нь мэдкү лавдаг гоё цэцэг ургадагын гэсэн .. Хэзээ тэр хөөрхөн царайлаг цэцэгсээ харуулж гайхуулахын бүү мэд... Нэр өгмөөр л байна -- Ягаанаа Улаанаа Сагсгар Дэлдээхэй ч гэдгиймуу.. Гэхдээ ийм нэр өгж болхын боловуу?? Болкү байхаа тээ? лол

Харин өчигдөр суулгасан царайлагхан маань энэ...Нэр усыг нь мэдкү ээ бас хөөрхий.. Өөрөө нэр өгвөл "Царайлагхан тогтгор" гэж өгөх байсан байх. Гэхдээ ийм нэртэй цэцэг байдаггүй шд тээ?

 

 

Ажлын өрөөнд бас энэ хэд маань бий. Тэр хүзүүгээрээ улаан баандик ороож гоёсон нөхрийг ууг нь ажлынхаа нэг охинд бэлэг болгон өгсөн чинь үхүүлээд байхаар нь өөр дээрээ аваад тордож байгаам. Уул шугамандаа гоёмсог улаан ягаан цэцэг ургадаг юм байна лээ. нэрийг нь Гоо даль гэдэгийн. лаг нэртэй. Яг хажууд нь хүзүүгээ гилжиилгэчихсэн байгаа нөхөр Томато гэсэн. Улаан лооль гэгч нь гэсэн. Манай захирал бас цэцэгчин хүн шиг байна лээ.. Зак-н томато-с тайрч аваад суулгасан юм. за үлдсэн нэг нь зуун наст. шарх сорви болвол бага зэргийг аваад шархан дээрээ тавьчхад зүгээр болдог гэсэн шүү...

Цэцгийг сайхан сэтгэлтэй хүн тарьдаг гэсэн. хэхэ. сониноос умшаж байсан юм. Сайхан энергитэй хүний хажууд цэцэг хүртэл хурдан ургадагын гэсэн. ээж маань цэцгээ услаад арчиж тордож байхдаа хамаг стрессээ тайлдаг гэсэн. Надаа ч бас тэр мэдрэмж жаахан ч гэсэн мэдрэгдсэн. Блог үзэж байтал цэцэг тарьдаг нэг бүсгүйн блог-г үзээд үнэхээр гоё санагдсан. тансаг цэцэгстэй. Зөндөө юм сурахаар ажаа байна лээ дээ...     http://www.delgeen.blog.banjig.net/

 

 

 

         За энэ нөгөө алдарт Нео-н ажаад бэлэглэсэн кактус.. Дахиад нилээн ургасан байгааз. Эротик кактус. Өрөөнд орж ирсэн хүмүүс л эгдүүтэйг нь  гайхаж байгаал намайг өөр бусад зүйлдээ давхар хэрэглэдэг мэтээр бодож ярьж байгаал гардагын. хахаха.. Царай муутай гэж жигтэйхэн

 

Сэтгэгдэлүүд:

1. ollie | 2008-10-03 14:07:05
манай ээж бас мангар их цэцэг тарьдын. аймар сайн арчилж ургуулна. би жилийн өмнө гэртээ нэлээн олон цэцэг авсан ч ихэнхи нь vхээд. одоо ганц л vлдсэн. Баагийгийн бэлэглэсэн цэцгийг харин ч ёстой сайн ургуулж байгаа. ээж бас хоёр цэцэг өгсөн. одоо л нэг цэцэг арчилж сурч байх шиг байна. нэгийг нь ч vхvvлээгvй. манайд чинь одоо дөрвөн л цэцэг байдын байна. тэгж байгаад нэмнээ бас. цэцгийг сайхан сэтгэлтэй хvн тарьдаг гэсэн чинь гоё санагдчихлаа. тийм болоол ээжийн цэцэгнvvд тэгж гоё ургаад байдын байшд.
2. Н.БЭХЭРЭ | 2008-10-03 14:17:17
Нөгөө эротик цэцэг байна ш дээ... ккк
3. bkofuku | 2008-10-03 14:44:00
Olie:Тиймээ сайхан сэтгэлтэй энерги сайтай хүний хажууд цэцэг хүртэл сайн ургадагын гэсэн. эзнээ дагаад цэцэг нь хүртэл өөр байдаг гэнэ лээ. хэрвээ сэтгэлээр унаад эзэн нь гандуу байвал цэцэг мөн адил ганддаг гэсэн. сонин юм шүү. миний охины цэцэг гоё ургаж байгаа бол сайн байна даа.

Behere:тйин нөгөөх эрочик кактус...ноднин buuzday-р нэг агаа өгж байсын. тэр үед жижгхэн тэгээд бас хажуу талд нь 2хон жижигхэнтэй байсан одоо харал даа ийм урт болсон
4. g_enigma | 2008-10-03 14:50:50
Аая тэр кактусыг өөр зорилгоор ашиглана гэж бодсон нэг л сонин санагджий шүү. Тэгээд яадын чи өөр зорилгоор ашигладаг нь үнэн юм уу?
5. bkofuku | 2008-10-03 15:04:09
хаха хэрэглэж үзээгүй ээ...харин манай нохой энүүнд майр дуртай. лаг хөөрхөн үнэрлэж байснаа долоох гэж оролдоод тоглоод байдгын..би бол гүү гүү. хэхэ
6. nirunzu | 2008-10-04 14:07:24
Багадаа цэцэг тарьж, загас тэжээдэг байснаа дурсаад тэссэнгүй бичичлээ. Чиний блог хөөрхөн аястай юмаа
7. bkofuku | 2008-10-04 17:03:38
Nirunzu баярлалаа
8. tuimer666 | 2008-10-06 16:06:12
he he. Nadad ch gesen tsetseg baigaa. gehdee gantshan l baigaa. Minii shireen deer computeriin urd baidag kaktus. Ulam tom bolood baigaa. Hezee namaig ajil hiilgehgui delgetsnii urduur orj ireh yum baigaan bvv med. he he.
9. bkofuku | 2008-10-06 16:50:39
xexe tiim tom umuu? kaktys ch sain geseen..urjuuleel boojyylaal baij dee
10. lili (зочин) | 2008-10-10 11:22:02
sainuu ta nanad neg tus bolood uguuch tehuu urjigdar yariltglaga ugsun uyanga bna gedegiig orchuulaad ug please
ih heregtei bna
11. bkofuku | 2008-10-10 18:28:38
lili: ototoi mensetsu uketa Uyanga desu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog